Байгаль орчныг хамгаалах сэдэвтэй энэхүү адал явдалт тоглоомоор хүн төрөлхтний гарт сүйрсэн ертөнцийг дэлхий дээрх хамгийн сүүлчийн үнэгний нүдээр хараарай.
Байгаль орчны хамгийн үнэт нөөц баялгийг өдөр ирэх тусам бохирдуулж, сүйтгэж, зүй бусаар ашиглаж буй хүн төрөлхтний хор хөнөөлт хүчийг танин мэдэх болно. 3D хэлбэрийн хажуугийн харагдацтай төрөл бүрийн бүс нутгуудыг судалж, өөрийн бяцхан үрсээ хамгаалж, хооллож, өсөж торнихыг нь харж, тэдний өвөрмөц зан төрх, айдас хүйдсийг ажиглаж, хамгийн гол нь амьд үлдэхэд нь туслаарай.
Үр төлөө аюулгүй газар руу сэмхэн аваачихын тулд шөнийн харанхуйг ашигла. Өдрийн цагийг түр хоргодох байранд амарч өнгөрөөх зуураа дараагийн алхмаа маш болгоомжтой төлөвлөөрэй, учир нь энэ алхам та болон таны үр төлийн хувьд хамгийн сүүлчийнх байж магадгүй юм.
Онцлог шинж чанарууд:
✔ Өнөөгийн бодит асуудлууд дээр үндэслэн бүтээгдсэн сүйрсэн орчинтой танилцаарай.
✔ Үр төлөө хооллохын тулд бусад амьтдыг агнаж, өөрөө идэш болохоос зайлсхий.
✔ Амьд үлдэх зөн совингоо сорьж, сэтгэл зүйн хүнд шийдвэрүүдийг гарга.
✔ Байгалийн болон зохиомол аюул заналаас ангид байх шинэ үүр нүх хайж ол.
✔ Үр төлөө асарч, хооллож, тэднийг эрсдэлээс хамгаалахын тулд шинэ чадваруудад сурга.
✔ Амьд үлд!
© HandyGames 2026
Шинэчилсэн огноо
2023 оны 4-р сарын 24